← Онцлох сэдвүүд рүү буцах
Хяналт

Хагас коксжих түлшний худалдан авалт, төсвийн алдагдлын талаар асуудал тавилаа

Нийслэл түлшийг ямар үнээр худалдан авч, иргэдэд ямар үнээр борлуулж байгааг хөндлөө. Үнийн зөрүүг төсвөөс нөхөхөд татвар төлөгчдийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар Ерөнхий сайдаас асуулаа.

Нийслэл түлшийг ямар үнээр худалдан авч, иргэдэд ямар үнээр борлуулж байгааг хөндлөө. Үнийн зөрүүг төсвөөс нөхөхөд татвар төлөгчдийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаа талаар Ерөнхий сайдаас асуулаа.

С.Цэнгүүн чуулганы хуралдаанд хагас коксжсон түлшний худалдан авалтын тооцоог танилцуулж буй нь
Хагас коксжсон түлшний үнэ, хэмжээний талаар тавьсан парламентын асуулгаАлбан ёсны эх материал
Хугацаа
2026 II—III улирал
Төлөв
Асуулга
Хийсэн ажлын мэдээлэл
04
Холбоотой эх сурвалж
03
БНХАУ-аас худалдан авч буй хагас коксжих түлшний үнэ, борлуулах үнэ болон төсвөөс нөхөх алдагдлын талаар Ерөнхий сайдын мэдээллийн цагаар асуудал тавилаа.

Явц.
Баримт.
Үр дүн.

  1. 01
    Хэрэгжүүлсэн

    Түлш худалдан авах нийт өртөг, тонн тутмын үнэ, иргэдэд борлуулах үнийн зөрүүг хөндлөө.

  2. 02
    Хэрэгжүүлсэн

    Алдагдлыг татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж буй бодлого үр ашигтай эсэх, хариуцлагыг хэрхэн тооцож байгаа талаар асуулаа.

  3. 03
    Хэрэгжүүлсэн

    Худалдан авалт, шийдвэр гаргалтын мэдээллийг ил тод болгох шаардлага тавилаа.

  4. 04
    Үр дүн

    2026 оны 9 дүгээр сарын 25-ны мэдээллийн цагаар түлшний худалдан авалтад зарцуулж буй хөрөнгийг гэр хорооллын айлуудын дулаалгад зориулах боломжийг хөндлөө.

Түлшийг худалдан авах болон иргэдэд борлуулах тонн тутмын үнийн зөрүүгээс үүссэн их хэмжээний алдагдлыг төсвөөс нөхөж байгааг тайландаа танилцууллаа. Уг бодлого далд халамжийн шинжтэй эсэх, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэх талаар асуудал тавьж, олон нийтэд мэдээллээ.