2026 оны II улирлын тайлан.
Тайлангийн нүүрүүдийг доош гүйлгэн дарааллаар нь уншина уу.
ТАЙЛАНГИЙН ТОВЧ БҮРТГЭЛ2026 оны II улирлын 43 нүүр тайлан.+
2026 оны II улирлын 43 нүүр тайлан. Хууль тогтоомж, парламентын хяналт, байнгын хороо, иргэдийн уулзалт, намын болон олон улсын ажлыг 2026.04—06 хугацаагаар бүртгэсэн.
Facebook эх нийтлэлийг нээх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАР2026 оны II улирал миний хувьд үр бүтээлтэй, бодит үр дүн гаргасан улирал байлаа.+
2026 оны II улирал миний хувьд үр бүтээлтэй, бодит үр дүн гаргасан улирал байлаа. Юуны өмнө БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслөө батлуулж чадлаа. Мөн энэ хугацаанд иргэдийн эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, төрийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бэхжүүлэхэд чиглэсэн нийт 4 хуулийн төслийг хамтран санаачлан өргөн мэдүүллээ. Үүний нэг нь “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль” бөгөөд уг хуулийн төслийн ажлын хэсгийг манлайлан ажиллаж, иргэн, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах, төрийн зохицуулалтыг ил тод, оновчтой болгоход чиглэсэн саналуудыг тусгалаа. Үүнээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооны хараат бус, бие даасан байдлыг хангах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, Ардчилсан Намын үйл ажиллагааг идэвхжүүлсэн арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцлоо.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЭнэ улирлын онцлох мэдэгдэл, ярилцлага, нэвтрүүлгүүдийг дараах холбоосоор үзнэ үү.+
Энэ улирлын онцлох мэдэгдэл, ярилцлага, нэвтрүүлгүүдийг дараах холбоосоор үзнэ үү. ХХОАТ-ын талаарх байр суурь Нийгмийн хамгаалал, нийтийн халамжийн асуудлаар Ерөнхий сайдтай хийсэн мэтгэлцээн Туулын хурдны зам төслийн талаарх байр суурь “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай” хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийн талаар ЭХЯ-тай холбоотой мэдэгдэл, байр суурь Дундаж давхаргыг дэмжих бодлого, ЖДҮ-ийн хөгжлийн талаар Ардчилсан намын дотоод сонгуулийн талаар Төсвийн бодлогын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяртай хийсэн мэтгэлцээн
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРТайлант хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нийт 32 удаагийн хуралдааны 25-д нь биечлэн оролцож, 78 хувийн ирцтэй ажиллалаа.+
Тайлант хугацаанд Улсын Их Хурлын чуулганы нийт 32 удаагийн хуралдааны 25-д нь биечлэн оролцож, 78 хувийн ирцтэй ажиллалаа.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЭнэ улиралд Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч, Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд орж, Эдийн засгийн байнгын хороонд үргэлжлүүлэн ажиллалаа.+
Энэ улиралд Өргөдлийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарч, Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд орж, Эдийн засгийн байнгын хороонд үргэлжлүүлэн ажиллалаа.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРТөрийн өмч бол ард түмний өмч.+
Төрийн өмч бол ард түмний өмч. Тиймээс төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, шийдвэр, хариуцлагын мэдээлэл иргэдэд нээлттэй байх ёстой. Тайлант хугацаанд иргэдийн мэдэх эрхийг хангах, төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг шаардах хүрээнд нийт 63 албан бичиг явуулж, 84 албан бичгийн хариу хүлээн авлаа. Гэвч зарим төрийн өмчит компани болон тэдгээрийн Төлөөлөн удирдах зөвлөл шаардсан мэдээллийг бүрэн ирүүлэхгүй, эсхүл дутуу ирүүлэх тохиолдол гарсаар байна. Энэ бол зөвхөн бичиг баримтын асуудал биш. Харин нийтийн өмчийг хэн, хэрхэн удирдаж байгаа талаарх мэдээлэл иргэдэд бүрэн хүрэхгүй байгаа ноцтой асуудал юм. Иргэдийн өмчийг удирдаж байгаа байгууллага иргэдээсээ мэдээллээ нуух ёсгүй. Төрийн өмчит компаниудын ил тод байдал цаасан дээр бус, бодит байдал дээр хэрэгжих ёстой. Үүнээс гадна олон улсын байгууллага, бодлогын форумуудаас 25 урилга хүлээн авсан ч чуулган, Байнгын хороо, ажлын хэсгийн хуваарьтай давхацсаны улмаас оролцох боломж хязгаарлагдмал байлаа. Урилга ирүүлсэн байгууллагуудад талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд нээлттэй байна.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРДалд халамж: Нийслэл БНХАУ-аас 280–380 тэрбум төгрөгөөр нүүрсэн түлш худалдан авч буй асуудлыг хөндөв.+
Далд халамж: Нийслэл БНХАУ-аас 280–380 тэрбум төгрөгөөр нүүрсэн түлш худалдан авч буй асуудлыг хөндөв. Өөрөөр хэлбэл, 1 тонн түлш худалдан авахад 1,160,000 төгрөг зарцуулж, иргэдэд 200,000 төгрөгөөр борлуулснаар тонн тутамд 960,000 төгрөгийн алдагдал үүсэж байна. Энэ мөнгө бол татвар төлөгчдийн халааснаас гарч буй нуугдмал халамж юм. Иймд Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү алдаатай бодлогоо засахыг шаардлаа.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЭнэ улиралд бие даан санаачилсан 1 хуулийн төслөө УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлуулан, нийт 4 хуулийн төслийг хамтран санаачилж, өргөн мэдүүллээ.+
Энэ улиралд бие даан санаачилсан 1 хуулийн төслөө УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж батлуулан, нийт 4 хуулийн төслийг хамтран санаачилж, өргөн мэдүүллээ.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРКомпанийг компанийн засаглалаар бус, Засгийн газрын шууд оролцоогоор удирддаг хуучин механизмыг халлаа.+
Компанийг компанийн засаглалаар бус, Засгийн газрын шууд оролцоогоор удирддаг хуучин механизмыг халлаа. 1991 онд батлагдсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай” хууль нь Засгийн газарт тодорхой үйлдвэр, байгууллагад онцгой дэглэм тогтоож, нийтлэг мөрдөх хууль тогтоомжийн зарим зохицуулалтыг хэрэглэхгүйгээр шууд хяналтдаа авах өргөн эрх олгож байв. Зөвхөн 2019 оноос хойш энэ хуулийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тав…
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАР“Эрчим хүчний зохицуулалт Засгийн газрын дохиогоор хөдөлдөг байгууллага байх ёсгүй.”+
“Эрчим хүчний зохицуулалт Засгийн газрын дохиогоор хөдөлдөг байгууллага байх ёсгүй.” “Эрчим хүчний зохицуулах хорооны хараат бус байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, үе үеийн зохицуулагчид оролцож, Эрчим хүчний зохицуулах хороо улс төрийн болон Засгийн газрын шууд нөлөөллөөс ангид, бие даасан эрх зүйн орчинтой ажиллах шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Хэлэлцүүлгийн хамгийн чухал үр дүн нь Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн санаачилгаар ЭХЗХ-ны хараат бус байдлыг хангах бие даасан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан явдал байлаа. Олон жил яригдсан асуудлыг бодит ажил болгох эхний алхам эндээс эхэлж байна. Эрчим хүчний үнэ тариф, зохицуулалт, салбарын бодлого нь богино хугацааны улс төрийн шийдвэрээр бус, мэргэжлийн, хараат бус, хариуцлагатай зарчмаар явах ёстой. Хэлэлцүүлэгт оролцож санал, туршлагаа хуваалцсан нийт мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРХууль хэлэлцэх дараалал, санал хураалт, парламентын хяналт хаалттай, ойлгомжгүй байх ёсгүй.+
Хууль хэлэлцэх дараалал, санал хураалт, парламентын хяналт хаалттай, ойлгомжгүй байх ёсгүй. УИХ-ын үйл ажиллагааг илүү нээлттэй, тодорхой, хариуцлагатай болгох зорилгоор УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын даргад хүргүүллээ. Саналын хүрээнд УИХ-ын даргын бүрэн эрхийг илүү тодорхой болгох, Даргын дэргэдэх зөвлөлийн хэт төвлөрсөн шинжийг бууруулах, хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг урьдчилан нээлттэй зарладаг болгох зохицуулалтыг тусгав. Мөн гишүүдийн санал хураалтын үндэслэл, байр суурийг ил тод болгох, Байнгын хороо болон ажлын хэсгийн үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах, УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг бэхжүүлэх саналуудыг орууллаа. Хууль боловсруулах шатанд мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн саналыг илүү бодитоор тусгах, хэлэлцүүлгийг нээлттэй зохион байгуулах, иргэдийн санал авах цахим орчныг сайжруулах шаардлагатай. Парламентын ажил иргэдэд ойлгомжтой байх тусам хууль тогтоох үйл ажиллагааны чанар сайжирна. Шийдвэр хаалттай өрөөнд бус, ил тод, хариуцлагатай, олон нийтийн хяналт дор гарах ёстой.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАР100 оюутны санаачилгаар эхэлсэн асуудлыг бодлогын түвшинд хүргэж, 15-24 насны оюутан, залуус НДШ-ээс чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүллээ.+
100 оюутны санаачилгаар эхэлсэн асуудлыг бодлогын түвшинд хүргэж, 15-24 насны оюутан, залуус НДШ-ээс чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүллээ. Энэхүү хэлэлцүүлгээр оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, боломжит шийдлүүдийг хэлэлцэж, холбогдох яамдтай хамтран ажиллав. Үүний үр дүнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуульд 15–24 насны оюутан, суралцагч өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх зохицуулалт тусаж, хууль батлагдлаа. Оюутнуудын дуу хоолой бодит шийдвэр болж чадлаа. Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого ингэж шууд, ойлгомжтой, амьдралд ойр байх ёстой.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРТөсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө.+
Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Гэвч өнөөдөр олон төсөл ямар шалгуураар сонгогдсон, зарим зардал юунд зарцуулагдаж байгаа нь иргэдэд хангалттай ойлгомжтой, ил тод биш хэвээр байна. Энэхүү хуулийн төсөл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтыг улс төрийн нөлөөллөөр бус бодит хэрэгцээ, эдийн засаг, нийгмийн үр өгөөжөөр нь үнэлж эрэмбэлэх тогтолцоог бүрдүүлэх зорилготой. Мөн төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой мэдээлж, олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлнэ. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг сайжирч, үргүй зардал буурах, төсвийн сахилга хариуцлага дээшлэх, иргэд төсвийн мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг илүү хялбар хянах боломж бүрдэх юм.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЭнэ улиралд Байнгын хороо болон Дэд хорооны хүрээнд хууль тогтоох, хяналт хэрэгжүүлэх, салбарын бодлого, төсөл, тайлан мэдээллийг хэлэлцэх ажилд оролцлоо.+
Энэ улиралд Байнгын хороо болон Дэд хорооны хүрээнд хууль тогтоох, хяналт хэрэгжүүлэх, салбарын бодлого, төсөл, тайлан мэдээллийг хэлэлцэх ажилд оролцлоо. “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцүүлж, дэмжүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэв. Мөн Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглал, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилгоо зэрэг асуудлыг Байнгын хорооны хурлуудаар хэлэлцэхэд оролцож, байр сууриа илэрхийлэн ажиллалаа. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг болон бусад асуудлаар Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэгт оролцов. Инновац, цахим бодлогын дэд хороо 2026 онд 4 удаа хуралдаж, нийт 5 асуудал хэлэлцэн, Улсын Их Хурлын 1 тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж батлуулсан байна. Энэ хүрээнд “Ухаалаг засаг 2” төсөл, төрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мэдээллийн технологийн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн асуудлаар мэдээлэл сонсож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРУул уурхайн салбарт төрийн оролцоо тодорхой, хязгаартай, бизнесийн орчин урьдчилан тооцоолох боломжтой байх шаардлагатай.+
Уул уурхайн салбарт төрийн оролцоо тодорхой, хязгаартай, бизнесийн орчин урьдчилан тооцоолох боломжтой байх шаардлагатай. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргалаа. Нэгдүгээрт, компаниуд хоорондоо байгуулдаг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын гэрээнд төрөөс “хяналт тавих” зохицуулалтыг хасах санал дэвшүүлэв. Борлуулалтын гэрээ нь хувийн эрх зүйн арилжааны харилцаа тул төрийн оролцоо бүртгэл, татвар, гаалийн ил тод байдлыг хангах хүрээнд хязгаарлагдах нь зүйтэй гэж үзлээ. Хоёрдугаарт, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэрэглээний үнийн индексээр жил бүр автоматаар нэмэгдүүлэх зохицуулалтыг хасах санал гаргав. Ийм зохицуулалт нь хөрөнгө оруулагчдын зардлыг урьдчилан тооцоолох боломжийг сулруулж, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд эрсдэл үүсгэх магадлалтай. Гуравдугаарт, зөвхөн “баяжуулалт” гэж хязгаарлах бус, хайлуулах, цэвэршүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг илүү өргөн агуулгыг хамруулахын тулд “баяжуулалтын” гэх нэр томьёог “боловсруулалтын” гэж өөрчлөх санал дэвшүүллээ. Уул уурхайн бодлого зөвхөн түүхий эд гаргахад бус, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгоход чиглэх ёстой. Харин төрийн зохицуулалт бизнесийн эрх чөлөө, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг алдагдуулахгүй байх нь чухал.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЭрчим хүчний зохицуулах хорооны бие даасан байдлыг хангаж, улстөрийн нөлөөллөөс салгах асуудлыг хөндөж, тогтоолын төсөлд тусгуулж чадлаа.+
Эрчим хүчний зохицуулах хорооны бие даасан байдлыг хангаж, улстөрийн нөлөөллөөс салгах асуудлыг хөндөж, тогтоолын төсөлд тусгуулж чадлаа. Эрчим хүчний салбарыг зөвхөн богино хугацааны арга хэмжээгээр зохицуулах бус, чөлөөт зах зээлийн зарчимд үе шаттай шилжүүлэх эрх зүйн шинэчлэлийн бодлогыг хамтад нь хэрэгжүүлэхээр тусгах санал дэвшүүлэв. Үүний хүрээнд ЭХЗХ-ны эрх зүйн байдлыг бие даасан байдлаар шинэчлэн боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулж, 2027 оны намрын ээлжи…
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЭнэхүү саналын хүрээнд ажил хөдөлмөр эрхэлж буй 15–22 насны их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагчид өөрсдөө хүсвэл эрүүл мэндийн даатгалаас бусад нийгмийн даатгалын шимт...+
Энэхүү саналын хүрээнд ажил хөдөлмөр эрхэлж буй 15–22 насны их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагчид өөрсдөө хүсвэл эрүүл мэндийн даатгалаас бусад нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх боломжийг бүрдүүлсэн. Өнөөдөр цагийн болон түр ажил хийдэг олон оюутан, суралцагчид хөдөлмөр эрхэлж эхэлсэн даруйдаа нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй болдог. Харин энэ насанд тэдний хувьд хамгийн чухал хэрэгцээ нь сургалтын болон амьжиргааны зардлаа өөрсдөө бүрдүүлэх байдаг. Иймээс шимтгэлийн ачааллыг бууруулснаар хөдөлмөр эрхлэх сонирхлыг дэмжиж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг нь өргөжүүлнэ гэж үзсэн. Мөн энэхүү зохицуулалт нь залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд эрт оролцох боломжийг нэмэгдүүлж, боловсрол эзэмших хугацаандаа ажил хөдөлмөр эрхлэхэд илүү таатай нөхцөл бүрдүүлэх зорилготой юм.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЭнэхүү саналын хүрээнд төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийг зөвхөн хувийн хэвшил дангаараа үр ашигтай хэрэгжүүлэх боломжгүй, нийтийн үйлчилгээ болон стратегийн ач хол...+
Энэхүү саналын хүрээнд төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийг зөвхөн хувийн хэвшил дангаараа үр ашигтай хэрэгжүүлэх боломжгүй, нийтийн үйлчилгээ болон стратегийн ач холбогдолтой салбарт байгуулах зарчмыг тодорхой болгохоор тусгасан. Мөн "зүй ёсны монополь" зэрэг тодорхой бус зохицуулалтыг хасаж, төрийн компани байгуулах үндэслэл, шалгуурыг илүү ойлгомжтой болгох өөрчлөлтийг санал болгож байгаа юм. Түүнчлэн ТӨК-ын хувьцаа эзэмшигчийн эрхийг нэг байгууллагад төвлөрүүлж, удирдлага, хяналт, хариуцлагын тогтолцоог оновчтой болгох, ТУЗ-ийн хараат бус, мэргэжлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, томилгоо, сонгон шалгаруулалтыг ил тод болгох зохицуулалтыг тусгалаа. Мөн ТӨК-ын бизнес төлөвлөгөө, гүйцэтгэл, хөрөнгийн ашиглалт, ногдол ашиг, тайлагналд тавих хяналтыг сайжруулж, төрийн өмчийг илүү үр ашигтай, хариуцлагатай удирдах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна. Эдгээр өөрчлөлт хэрэгжсэнээр төр зөвхөн зайлшгүй шаардлагатай салбарт оролцож, хувийн хэвшiltei ursulduhgui baihnuhtsliig burduulne. Мөн төрийн өмчит компаниудын удирдлага, ил тод байдал, хариуцлага, үр ашиг сайжирч, төрийн өмчийг илүү хариуцлагатай, үр дүнтэй удирдах эрх зүйн орчин бүрдэх юм.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРУИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт нийт 4 хуулийн төслийг хамтран санаачилж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв.+
УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт нийт 4 хуулийн төслийг хамтран санаачилж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРСүүлийн жилүүдэд цэргийн анги, байгууллагад дүрмийн бус харьцаа, хүчирхийлэл, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдлууд бүртгэгдсээр байна.+
Сүүлийн жилүүдэд цэргийн анги, байгууллагад дүрмийн бус харьцаа, хүчирхийлэл, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдлууд бүртгэгдсээр байна. ХЭҮК-ийн мэдээллээр 2021–2024 оны 9 дүгээр сарын байдлаар 5 хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдаж, 13 хугацаат цэргийн алба хаагч эрүүл мэндээрээ хохирсон байна. Иймд хүний эрхийн зөрчил гарсны дараа хариу арга хэмжээ авах бус, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа санаачилж, С.Цэнгүүн нарын нэр бүхий гишүүдийн хамт “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар цэргийн алба хаагчдад чиглэсэн хүний эрхийн сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа тогтмолжиж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоо бэхжихийн зэрэгцээ салбарын онцлогт нийцсэн хяналт, шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРХэсгийн ахлагч нэрийдлээр төсвийн мөнгөөр намын сүлжээ тэжээдэг тогтолцоог цэгцлэх цаг болсон.+
Хэсгийн ахлагч нэрийдлээр төсвийн мөнгөөр намын сүлжээ тэжээдэг тогтолцоог цэгцлэх цаг болсон. УИХ-ын гишүүн Д.Батбаяр санаачилж С.Цэнгүүн нарын нэр бүхий гишүүдийн хамт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Энэхүү хуулийн төсөл нь Үндсэн хуульд заагаагүй “хэсэг” гэх зохион байгуулалттай холбоотой зохицуулалтыг цэгцэлж, төрийн үйлчилгээг илүү ил тод, хариуцлагатай болгоход чиглэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 204 хороонд 1,915 хэсгийн ахлагч ажиллаж байна. Гэвч тэднийг сонгон шалгаруулалтгүйгээр томилдог тогтолцоо нь төрийн үйлчилгээ улс төрийн нөлөөлөлд орох эрсдэлийг бий болгож ирсэн. Хэсгийн ахлагч нэрийдлээр МАН олон хүнийг төсвийн мөнгөөр цалинжуулж, сонгуулийн үеийн бэлэн сүлжээ болгон ашигладаг гэх асуудал олон жил яригдсан. Энэ бол нууц биш. Төрийн үйлчилгээ нэрээр намын нөлөөтэй бүтэц ажиллаж байгаа эсэхийг хуулиар нэг мөр цэгцлэх шаардлагатай. 2021–2024 онд хэсгийн ахлагчийн томилгоотой холбоотой жил бүр 30–50 шүүхийн маргаан гарч, нэхэмжлэлийн 70 гаруй хувийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь энэ тогтолцоо хууль зүйн маргаан, улс төрийн нөлөөлөл, хариуцлагын эрсдэлтэйг тоон мэдээллээр баталж байна. Хууль хэрэгжсэнээр төрийн үйлчилгээ илүү тогтвортой, ил тод, иргэдэд тэгш хүрч, томилгоогоор дамжсан улс төрийн нөлөөллийг бууруулах, төрийн албаны мэргэжлийн зарчмыг бэхжүүлэх нөхцөл бүрдэх юм.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЦалин өсөхгүй байхад татвар, үнэ, төлбөр өссөөр байж болохгүй.+
Цалин өсөхгүй байхад татвар, үнэ, төлбөр өссөөр байж болохгүй. Ж.Баярмаа нарын 32 гишүүнтэй хамтран “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан, хэлэлцүүлж, эцэслэн батлууллаа. Ингэснээр иргэн бүр цалингийнхаа эхний 2 сая төгрөгөөс ойролцоогоор 12,000 төгрөгийн ХХОАТ төлж, гар дээр авах орлого нь сард 188,000 төгрөг, жилд 2,256,000 төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ. Өнөөдөр 973 мянга гаруй иргэн цалин, хөдөлмөрийн орлогоосоо ХХОАТ төлж байна. Гэвч цахилгаан, дулаан, ус, тээвэр, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өссөөр байгаа энэ үед иргэдийн гар дээр үлдэх бодит орлого багассаар байна. Энэ асуудлыг 100,187 иргэн цахим системээр дэмжсэн нь ХХОАТ-ын ачааллыг бууруулах шаардлага зөвхөн улс төрийн уриа биш, иргэдийн бодит хэрэгцээ болсныг харуулсан. Хуулийн өөрчлөлтөөр 2028 оноос эхлэн цалин, хөдөлмөрийн орлогын татварын ачааллыг бууруулж, 2 сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн ХХОАТ-ыг 1 хувийн түвшинд хүргэх зохицуулалт хэрэгжинэ. Татварын бодлого иргэдийн халаасыг хоослох биш, хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн бодит орлогыг хамгаалах ёстой.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРБайрны захиалга өгсөн иргэн залилангийн хохирогч болдог байдлыг зогсоох ёстой.+
Байрны захиалга өгсөн иргэн залилангийн хохирогч болдог байдлыг зогсоох ёстой. Энэхүү хуулийн төсөл нь баригдаж буй орон сууцны захиалгын гэрээ, урьдчилсан бүртгэлийг улсын бүртгэлд ил тод бүртгэж, иргэдийг давхар гэрээ, барьцаа, залилангийн эрсдэлээс хамгаалах зорилготой. Өнөөдөр зарим барилгын компани нэг орон сууцны захиалгыг давхар борлуулах, эсвэл баригдаж буй барилгыг барьцаанд тавих зэрэг асуудлаас болж иргэд амьдралынхаа хуримтлалаар хохирох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, орон сууцны захиалгатай холбоотой залилангийн нэг хэрэгт 260 хүн хохирч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд 300 гаруй хохирогчийн 15 орчим тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах ажиллагаа үргэлжилж байна. Иймээс иргэд орон сууц захиалахаасаа өмнө тухайн байр өмнө нь зарагдсан эсэх, барьцаанд байгаа эсэх, давхар гэрээ байгуулагдсан эсэхийг урьдчилан шалгах боломжтой болох шаардлагатай. Хууль хэрэгжсэнээр баригдаж буй орон сууцны мэдээлэл ил тод болж, иргэд байрны захиалга өгөөд хохирдог байдал буурна. Иргэдийн орон сууц авах эрх, хөрөнгө оруулалт бодитоор хамгаалагдах нөхцөл бүрдэнэ.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЭнэ улиралд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 5 ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хорооны шийдвэрээр байгуулагдсан 1 ажлын хэсэгт буюу нийт 6 ажлын хэсэгт гишүүнээр ажиллалаа.+
Энэ улиралд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 5 ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хорооны шийдвэрээр байгуулагдсан 1 ажлын хэсэгт буюу нийт 6 ажлын хэсэгт гишүүнээр ажиллалаа. Ажлын хэсгүүдийн хүрээнд хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт гаргах, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй санал солилцох үйл ажиллагаанд оролцов. Тухайлбал, эрчим хүчний салбарын эрх зүйн шинэчлэл, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчим, стандартын эрх зүйн орчин, үндэсний баялгийн сан болон олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, залуучуудын хөгжлийн бодлого зэрэг асуудлын хүрээнд ажиллалаа. Мөн Хууль зүйн байнгын хорооны шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэгт оролцож, хуулийн төслийн хэлэлцүүлэг, саналын томьёолол, эрх зүйн зохицуулалтын хүрээнд байр сууриа илэрхийлэн ажиллав.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРХуулийн төслийн хамрах хүрээг зөвхөн бизнес эрхлэгчдээр хязгаарлах бус, иргэн, хөрөнгө оруулагч зэрэг эдийн засгийн бүх оролцогчийн эрх, эрх чөлөөг хамгаалах агуулгатай болгох ш...+
Хуулийн төслийн хамрах хүрээг зөвхөн бизнес эрхлэгчдээр хязгаарлах бус, иргэн, хөрөнгө оруулагч зэрэг эдийн засгийн бүх оролцогчийн эрх, эрх чөлөөг хамгаалах агуулгатай болгох шаардлагатай гэж үзлээ. Иймд хуулийн нэрийг “Эдийн засгийн эрх чөлөөний тухай” болгон өөрчлөх санал гаргав. Мөн төрийн зохицуулалт ил тод, урьдчилан таамаглах боломжтой, хамгийн бага хязгаарлалттай байх зарчмыг тусгах санал дэвшүүллээ. Төр бизнесийн үйл ажиллагаанд зөвхөн хуульд заасан үндэслэлээр орол…
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРАрдчилсан намын шинэчлэл зөвхөн уриа биш, дотоод сонгууль, шинэ бүртгэл, гишүүдийн бодит оролцоогоор хэрэгжиж эхэлсэн улирал байлаа.+
Ардчилсан намын шинэчлэл зөвхөн уриа биш, дотоод сонгууль, шинэ бүртгэл, гишүүдийн бодит оролцоогоор хэрэгжиж эхэлсэн улирал байлаа. Энэ хугацаанд намынхаа бодлого, байр суурийг олон нийтэд хүргэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцлоо. Тухайлбал, АН-ын 4/11 мэдээллийн үеэр “Туулын хурдны зам” төслийн талаар байр сууриа илэрхийлж, төсөл эхлээгүй байхад 500 гаруй тэрбум төгрөг урьдчилсан төлбөр нэрээр шилжсэн, гэрээ болон шийдвэр гаргалт ил тод биш байгаа асуудлыг хөндсөн. Мөн Ардчилсан намын 18 дугаар Их хурал, Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлийн хурал зэрэг намын дотоод үйл ажиллагаанд оролцлоо. АН-ын 18 дугаар Их хурал 2026 оны 4 дүгээр сарын 8-нд Steppe Arena-д зохион байгуулагдаж, аймаг, нийслэлээс нийт 1800 гишүүн оролцсон байна. 2026 оны хавар АН дотоод шинэчлэлийн хүрээнд гишүүнчлэлийн шинэчилсэн бүртгэл, дотоод сонгууль, аймаг, дүүргийн намын байгууллагын шинэчлэлийг үе шаттай зохион байгууллаа. Шинэчилсэн бүртгэл нь гишүүдийн мэдээллийг нэгтгэж, саналын эрхтэй гишүүдийн суурь бүртгэлийг бүрдүүлэх зорилготой бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын гишүүдийг хамруулсан байна. Энэ шинэчлэлийн хүрээнд Үндэсний бодлогын хорооны 378 суудлын төлөө дотоод сонгууль зохион байгуулагдаж, залуус, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх квот хэрэгжүүлсэн. Нээлттэй эх сурвалжид мэдээлснээр, шинэ ҮБХ-ны 378 гишүүний 59 хувь нь 39 хүртэл насны залуучууд болсон нь АН-ын хувьд үе солигдолт, дотоод шинэчлэлийн бодит илрэл болов. АН цахим, нээлттэй, цэгцтэй нам болох зорилтоо зарлаж, “Ардчиллын гэрэгэ”-гээр дамжуулан гишүүнчлэл, үзэл санаа, оролцооны шинэ шат руу шилжих эхлэлийг тавьсан. Намын шинэчлэл зөвхөн төв аппаратад бус, аймаг, дүүрэг, анхан шатны байгууллага, гишүүн бүрийн оролцоонд тулгуурлах ёстой. Энэ үйл явцад идэвхтэй оролцож, намын дотоод ардчилал, шинэ үеийн оролцоо, ил тод, хариуцлагатай улс төрийн шинэчлэлийг дэмжин ажиллалаа.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАР2025 онд намын Үндсэн дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, блокчейнд суурилсан түүврийн аргыг нэвтрүүлж, намын Үндсэн дүрэмд тусгахад оролцсоны үр дүн намын 18-р...+
2025 онд намын Үндсэн дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, блокчейнд суурилсан түүврийн аргыг нэвтрүүлж, намын Үндсэн дүрэмд тусгахад оролцсоны үр дүн намын 18-р Их хурлаар баталгаажив. Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон хамгийн залуу гишүүн энэхүү блокчейнд суурилсан аргаар сонгогдсон нь онцлог байлаа.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРНамд элссэнээсээ хойш АЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, намын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллахын зэрэгцээ намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, Үндсэ...+
Намд элссэнээсээ хойш АЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, намын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллахын зэрэгцээ намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчлэл, намын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүдэд ажилласан туршлагадаа тулгуурлан намын бодлого, шинэчлэлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үүргийг хүлээлээ. Итгэл хүлээлгэж сонгосон ҮБХ-ны гишүүддээ баярлалаа. Ардчилсан намын шинэчлэл үргэлжилсээр.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг агсны мэндэлсэн өдөр гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.+
ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг агсны мэндэлсэн өдөр гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАР“Зориг ардчиллын хүрээлэн”-гээс зохион байгуулдаг “Зоригтон” хөтөлбөрт оролцож, “Улс төрийн шийдвэр гаргалт ба эрсдэл” сэдвээр илтгэл тавилаа.+
“Зориг ардчиллын хүрээлэн”-гээс зохион байгуулдаг “Зоригтон” хөтөлбөрт оролцож, “Улс төрийн шийдвэр гаргалт ба эрсдэл” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлийн үеэр улс төрийн шийдвэр гаргах үйл явц, бодлого боловсруулахад тулгардаг эрсдэл, сорилт, мөн аливаа шийдвэрийг сэтгэл хөдлөл, таамаглал бус бодит мэдээлэл, судалгаа, үр дагаврын тооцоонд үндэслэхийн ач холбогдлын талаар өөрийн туршлага, байр сууриа хуваалцав. “Зоригтон” хөтөлбөр нь иргэний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйл, манлайлал, хувь хүний хөгжил, улс төрийн оролцооны талаар залууст мэдлэг, ойлголт өгөх зорилготой сургалтын хөтөлбөр юм. Зохион байгуулагчдын мэдээллээр, сүүлийн хоёр удаагийн сургалтаар 50 суралцагч хөтөлбөрөө амжилттай төгссөн байна. Энэ нь ардчилал, хүний эрх, хариуцлагатай улс төрийн талаар залуу үеийн оролцоо, сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна. Улс төрд шинэ үе орж ирэхдээ зөвхөн шүүмжлэх бус, ойлгодог, судалдаг, эрсдэлээ тооцдог, хариуцлага хүлээдэг байх ёстой. Ийм оролцоог дэмжих нь ардчиллын ирээдүйд чухал юм.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАР“Туулын хурдны зам” төсөл хэн нэгэн даргад хариуцлага тооцоод дуусах асуудал биш.+
“Туулын хурдны зам” төсөл хэн нэгэн даргад хариуцлага тооцоод дуусах асуудал биш. Гол асуудал нь 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг ямар гэрээ, ямар төлөвлөгөө, ямар хяналтын механизмаар шилжүүлсэн бэ гэдэгт байна. Үндэсний аудитын газрын “Туулын хурдны зам” мега төслийн гүйцэтгэлийн аудитын тайланд 2025 онд төслийн гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөрийн баталгаанд 500.0 тэрбум төгрөг олгохдоо гүйцэтгэх ажлын нарийвчилсан төлөвлөгөө, тоо хэмжээ, ажлын хуваарь зэрэг баримт бичигт үндэслээгүй гэж дүгнэсэн байна. Мөн энэ нь Сангийн сайдын 2023 оны А/252 дугаар тушаалаар баталсан журмын холбогдох заалттай нийцээгүй гэжээ. Аудитаар 2025 онд 401.0 тэрбум төгрөг, 2026 онд үлдэгдэл 99.0 тэрбум төгрөгийг олгосон нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нийт 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр бодитоор гарсан байна. Хамгийн ноцтой нь төслийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор энэ 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийн зарцуулалтыг тулган баталгаажуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж аудитын тайланд тусгажээ. Мөн уг асуудлаар АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор аудит худалдан авах ажиллагаа болон урьдчилгаа төлбөрийн зарцуулалтад иж бүрэн дүгнэлт өгөх боломж хязгаарлагдсан байна. Тиймээс энэ асуудлыг “төсөл зогссон”, “хариуцлага тооцно” гэдэг үгээр хаах боломжгүй. Урьдчилгаа төлбөрийг ямар гэрээг үндэслэж, хэнд, ямар нөхцөлөөр шилжүүлсэн, төсөл зогссон тохиолдолд маргааныг хэрхэн шийдвэрлэхээр гэрээнд тусгасан, мөн 500 тэрбум төгрөгийг буцаан авах боломж байгаа эсэхийг олон нийтэд ил тод болгох шаардлагатай. Ардчилсан намын бүлгийн зүгээс уг 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг буцаан төсөвт төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Татвар төлөгчдийн мөнгө хаашаа, ямар үндэслэлээр, ямар хяналтгүйгээр гарсныг нууцлах эрх хэнд ч байхгүй.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРУИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн урилгаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нарын хамт Увс аймгийн залуучуудтай уулзалт хийлээ.+
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн урилгаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нарын хамт Увс аймгийн залуучуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, бизнес эрхлэх боломж, орон нутагт тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн асуудлуудын талаар нээлттэй ярилцаж, санал бодлоо солилцов. Өөрчлөлт, шинэчлэл хийхэд зориг, золиос шаарддаг. Монголд хэн ч шинэчлэл хийхээр зорьсон бай, өнөөгийн буруу тогтолцоог өөрчлөхийн тулд зөвхөн улс төрчид бус, иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай, идэвхтэй байх шаардлагатай. Шинэчлэл дээрээс өгөгддөг зүйл биш. Иргэдийн шаардлага, залуусын оролцоо, бодит шахалт байж нийгэм урагшилна.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЭнэ улиралд нийт олон нийтийн арга хэмжээнд 15, ТВ, контент, подкастад 3, сайт, сонин, сэтгүүлийн ярилцлагад 17 удаа оролцож, давхардсан тоогоор 580 гаруй иргэдтэй биечлэн уулзав.+
Энэ улиралд нийт олон нийтийн арга хэмжээнд 15, ТВ, контент, подкастад 3, сайт, сонин, сэтгүүлийн ярилцлагад 17 удаа оролцож, давхардсан тоогоор 580 гаруй иргэдтэй биечлэн уулзав.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРХөтөлбөрт гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежийн 1,038 оюутан бүртгүүлснээс шилдэг 100 оюутан шалгарч, УИХ-ын 28 гишүүний багт цалинтай дадлага хийлээ.+
Хөтөлбөрт гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежийн 1,038 оюутан бүртгүүлснээс шилдэг 100 оюутан шалгарч, УИХ-ын 28 гишүүний багт цалинтай дадлага хийлээ. Миний бие энэхүү хөтөлбөрийг 2025 онд анх санаачилж, залуучуудад парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явцыг бодитоор танин мэдэх, төрийн бодлого боловсруулах ажилд оролцон туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөр энэ жил хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, өмнөх оноос илүү олон оюутан хамрагдах хүсэлт гаргасан нь залуучуудын парламентын үйл ажиллагаанд оролцох сонирхол, идэвх нэмэгдэж байгааг харууллаа. Цаашид энэхүү хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлж, илүү олон залууст төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, бодит ажлын туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРСургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Эмэгтэйчүүдийн манлайллын глобал академи”-тай хамтран зохион байгуулж, татварын албаны удирдах түвшний 100 эмэгтэй албан хаагч хамрагдав.+
Сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Эмэгтэйчүүдийн манлайллын глобал академи”-тай хамтран зохион байгуулж, татварын албаны удирдах түвшний 100 эмэгтэй албан хаагч хамрагдав. Сургалтын үеэр сонгодог феминизмийн үүсэл, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх, боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх, өмчтэй байх эрхийн түүхэн тэмцэл болон Монгол Улс дахь жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. Илтгэлдээ феминизмийн түүх, либертари үзэлтэй огтлолцох болон зөрөх цэг, Монголын нийгэм дэх эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн. Мөн эмэгтэйчүүдийн манлайллыг зөвхөн квот, уриа лоозонгоор бус, боловсрол, санхүүгийн эрх чөлөө, шийдвэр гаргах түвшин дэх бодит оролцоо, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаагаар бэхжүүлэх шаардлагатай талаар санал солилцов. Жендэрийн бодлого зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлаар хязгаарлагдах ёсгүй. Монголд эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, дундаж наслалт, хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүй, гэр бүлийн оролцоог хамарсан бодлого сул байна. Эрх тэгш байдал гэдэг нь нэг талд давуу эрх олгох бус, эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан өөрийн чадвар, сонголт, хөдөлмөрөөрөө ижил гараанаас өрсөлдөх боломжтой байх тухай асуудал юм. Тиймээс жендэрийн тэгш байдлыг зөвхөн “эмэгтэйчүүдийн асуудал” гэж харах бус, Монголын нийгмийн нийтлэг хөгжил, гэр бүл, хөдөлмөрийн зах зээл, төрийн бодлогын чанартай шууд холбоотой асуудал гэж авч үзэх шаардлагатай.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРМаркетингийг зөвхөн контент, зар сурталчилгаа гэж харах нь хэт явцуу ойлголт.+
Маркетингийг зөвхөн контент, зар сурталчилгаа гэж харах нь хэт явцуу ойлголт. Хэлэлцүүлгийн үеэр маркетингийн салбарын өнөөгийн чиг хандлага, мэргэжлийн үнэ цэнэ, хөдөлмөрийн зах зээлд шаардагдах ур чадвар, залуу мэргэжилтнүүдэд тулгарч буй сорилт, боломжийн талаар өөрийн туршлага, үзэл бодлоо хуваалцаж, оюутнуудын асуултад хариуллаа. Маркетинг гэдэг үгийн цаана “market” буюу зах зээл бий. Тиймээс маркетингийг зөвхөн постер, видео, сурталчилгаа, сошиал контентын хэмжээнд ойлгох бус, зах зээлийг унших, хэрэглэгчийн зан төлөвийг судлах, үнэ цэн бүтээх, өрсөлдөөн дунд байр сууриа олох стратеги гэж харах шаардлагатай. Монгол Улсад чөлөөт зах зээлийг бодитоор хөгжүүлэх тухай яриа, санаачилга хангалтгүй байна. Зах зээл зөв ажиллахын тулд үнэ, өрсөлдөөн, хэрэглэгчийн сонголт, бизнесийн эрх чөлөө бодлогын төвд байх ёстой. Үнэ бол төрийн захиргааны шийдвэрээр бус, зах зээлийн бодит эрэлт, нийлүүлэлтээр тогтох ёстой. Харин өрсөлдөөн бол инновацын үндэс. Өрсөлдөөн байж бүтээгдэхүүн сайжирна, үйлчилгээ чанаржина, үнэ буурна, хэрэглэгч хожно. Энэхүү өдөрлөгт 250 гаруй оюутан, суралцагч, салбарын мэргэжилтнүүд оролцож, маркетингийн ирээдүй, зах зээл, мэргэжлийн үнэ цэнийн талаар санал солилцов.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРНийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 12Ё ангийн сурагчид Төрийн ордон болон Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцлаа.+
Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 12Ё ангийн сурагчид Төрийн ордон болон Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр парламентын бүтэц, хууль тогтоох үйл явц, төрийн байгууллагын чиг үүргийн талаар танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулан, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдлэгийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн нээлттэй ярилцлага өрнүүлэв.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАР“Өглөөний цэнэг” уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулж, цаг үеийн чухал сэдвүүдийн хүрээнд бизнес эрхлэгчид, залуучууд, мэргэжилтнүүд, иргэдтэй санал бодлоо чөлөөтэй хуваалц...+
“Өглөөний цэнэг” уулзалтыг сар бүр тогтмол зохион байгуулж, цаг үеийн чухал сэдвүүдийн хүрээнд бизнес эрхлэгчид, залуучууд, мэргэжилтнүүд, иргэдтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцдаг билээ. Хотын төвийн эвдрэл, гэмтэлгүй хэвийн байгаа замыг дахин засварлахын оронд гэр хорооллын суурь дэд бүтцийг сайжруулахад төсвөө чиглүүлэх нь илүү үр өгөөжтэй. Хязгаарлагдмал төсвийг харагдах байдалд бус, бодит хэрэгцээнд зарцуулах шаардлагатай. 9 дэх удаагийн "Өглөөний цэнэг" уулзалтыг "Мега төсөл мега хулгай" сэдвийн дор зохион байгууллаа.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРБидний зохион байгуулдаг “Өглөөний Цэнэг” чөлөөт уулзалтын 10 дахь дугаарт “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн урилгаар оролцож, “Мөнгөний нийлүүлэлт”, “Чөлөөт үнэ” сэдвээр...+
Бидний зохион байгуулдаг “Өглөөний Цэнэг” чөлөөт уулзалтын 10 дахь дугаарт “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн урилгаар оролцож, “Мөнгөний нийлүүлэлт”, “Чөлөөт үнэ” сэдвээр ярилцлаа. Уулзалтын үеэр цалин нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөж, иргэдийн худалдан авах чадвар буурч буй шалтгаан, мөнгөний бодлого, инфляц, төгрөгийн үнэ цэнийн талаар нээлттэй санал солилцов. Мөн Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь зах зээл, үнэ, иргэдийн бодит орлогод хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа. Мөнгө ихсэх тусам иргэд баяждаггүй. Харин мөнгөний үнэ цэн суларч, гар дээрх цалин, хадгаламж, орлого бодитоор үнэгүйддэг эрсдэлтэй. Чөлөөт үнэ гэдэг нь дур зоргоор үнэ нэмэх тухай биш. Харин зах зээл эрэлт, нийлүүлэлтээрээ ажиллаж, өрсөлдөөн бий болж, бодит үнэ тогтох тухай асуудал юм.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРЯрилцлагын үеэр улс төрд оролцох болсон шалтгаан, шийдвэр гаргах үйл явц, олон нийтийн итгэлийг хүлээсэн албан тушаалын хариуцлага, улстөрд ажиллахын зэрэгцээ хувь хүний түвшинд...+
Ярилцлагын үеэр улс төрд оролцох болсон шалтгаан, шийдвэр гаргах үйл явц, олон нийтийн итгэлийг хүлээсэн албан тушаалын хариуцлага, улстөрд ажиллахын зэрэгцээ хувь хүний түвшинд тулгардаг сорилт, сонголтын талаар өөрийн туршлага, үзэл бодлоо хуваалцлаа.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРХэлэлцүүлгээр тэдний сурч, ажиллаж, амьдрах явцад тулгамдаж буй асуудал, санал хүсэлт, туршлагыг сонсож, бодлогын түвшинд шийдвэрлэх боломжтой асуудлуудын талаар нээлттэй санал...+
Хэлэлцүүлгээр тэдний сурч, ажиллаж, амьдрах явцад тулгамдаж буй асуудал, санал хүсэлт, туршлагыг сонсож, бодлогын түвшинд шийдвэрлэх боломжтой асуудлуудын талаар нээлттэй санал солилцлоо. Мөн УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ч.Лодойсамбуу, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй нарын хамт оюутан, залуучуудын асуултад хариулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАРМонгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний төв байх боломжтой.+
Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдал, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний төв байх боломжтой. 2026 оны 6 дугаар сарын 19–24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Mongolia Forum and Retreat: Northeast Asian Peaceful Development and Korean Unification” арга хэмжээнд оролцлоо. Форумын 6 дугаар сарын 23-ны Нээлтийн хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын хамт илтгэгчээр оролцож, Зүүн Хойд Азийн энх тайван, бүс нутгийн хамтын ажиллагаа, Солонгосын хойгийн энхийн үйл явцын талаар байр сууриа илэрхийллээ. Форумын хүрээнд Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн энхийн үйл явц, бүс нутгийн итгэлцэл, цөмийн эрсдэлийг бууруулах, Солонгосын нэгдэл, мөн Монгол Улсын энхийн яриа хэлэлцээнд гүйцэтгэх үүргийн талаар бодлого боловсруулагчид, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд санал солилцов. Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай, бүс нутгийн бүх талтай харилцаагаа хадгалж ирсэн орны хувьд Солонгосын хойг болон Зүүн Хойд Азийн энх тайвны асуудлаар төвийг сахисан, итгэлцэл бий болгох талбар болох давуу талтай. Мөн форумын үеэр Монгол Улсын ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчний боломж, цөлжилттэй тэмцэх бодлого, UNCCD COP17-ыг зохион байгуулахтай холбоотой бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцлээ. Гадаад бодлого зөвхөн том гүрнүүдийн тоглоомын талбар байх ёсгүй. Монгол Улс өөрийн байр суурь, давуу тал, итгэлцлийн дипломат орон зайгаа ашиглаж, бүс нутгийн энх тайван, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах ёстой.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАР2026 оны хаврын ээлжит чуулганаар иргэдийн орлого, бизнесийн орчин, парламентын ил тод байдал, төрийн хяналт, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр олон чухал хууль, тогтоомжийг хэлэл...+
2026 оны хаврын ээлжит чуулганаар иргэдийн орлого, бизнесийн орчин, парламентын ил тод байдал, төрийн хяналт, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр олон чухал хууль, тогтоомжийг хэлэлцэн баталлаа. Миний хувьд энэ улиралд татварын ачааллыг бууруулах, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах, төрийн өмчит компаниудын ил тод байдлыг шаардах, парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй болгох чиглэлээр байр сууриа илэрхийлж, санал санаачилга гарган ажиллав. Хууль батлагдсанаар ажил дуусахгүй. Хэрэгжилт нь иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчрах ёстой.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗
FACEBOOK ЭХ ТАЙЛБАР2026 оны хаврын ээлжит чуулган хууль баталсан тоогоор бус, иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шийдвэрүүдээрээ онцлог байлаа.+
2026 оны хаврын ээлжит чуулган хууль баталсан тоогоор бус, иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шийдвэрүүдээрээ онцлог байлаа. Энэ чуулганы хугацаанд Улсын Их Хурал нийт 35 удаагийн нэгдсэн хуралдаан зохион байгуулж, 263 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, 278 хууль, тогтоомж баталсан байна. Татварын шинэчлэл, нийгмийн даатгал, эрүүл мэнд, гэр бүл, уур амьсгалын өөрчлөлт, бизнесийн орчин, парламентын ил тод байдал зэрэг олон чиглэлээр эрх зүйн өөрчлөлт хийгдлээ. Миний хувьд энэ улиралд иргэдийн орлого, бизнесийн эрх чөлөө, төрийн өмчит компаниудын ил тод байдал, парламентын хяналт, эрчим хүчний салбарын шинэчлэл, оюутан залуусын хөдөлмөр эрхлэлт, хүний эрх, төрийн албаны улс төрийн нөлөөллийг бууруулах зэрэг асуудлуудад төвлөрч ажиллалаа. ХХОАТ-ын ачааллыг бууруулах, оюутан, суралцагчдын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нийгмийн даатгалын зохицуулалтыг өөрчлөх, төрийн өмчит компаниудын мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох, төр бизнесийн үйл ажиллагаанд хэт оролцдог зохицуулалтыг хязгаарлах, эрчим хүчний зохицуулалтыг улс төрийн богино хугацааны шийдвэрээс ангид болгох чиглэлээр байр сууриа илэрхийлж, холбогдох санал гарган ажиллав. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох 89 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал батламж гардуулав. Мөн УИХ-ын үйл ажиллагааг илүү нээлттэй, ойлгомжтой, иргэдийн хяналттай болгох чиглэлээр санал гаргаж, хууль хэлэлцэх дараалал, санал хураалт, Байнгын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх шаардлагыг хөндлөө. Парламентын шинэчлэл зөвхөн цахим сайт шинэчлэх, тоо мэдээлэл нийтлэх төдий ажил биш. Иргэд хууль тогтоох үйл явцыг ойлгодог, санал өгдөг, хяналт тавьдаг, төлөөлөгчөөсөө хариуцлага нэхдэг байх нь жинхэнэ нээлттэй парламентын үндэс юм. Хаврын чуулган өндөрлөж байгаа ч эхлүүлсэн ажлууд үүгээр дуусахгүй. Цаашид батлагдсан хуулиудын хэрэгжилтийг хянах, иргэдэд бодит үр дүн хүрч байгаа эсэхийг шалгах, төрийн байгууллагуудаас ил тод байдал, хариуцлага шаардах ажлаа үргэлжлүүлнэ. Хууль бол цаасан дээрх амлалт биш. Иргэдийн амьдралд бодитоор хэрэгжиж байж хууль утгатай болдог. Тиймээс дараагийн улиралд ч иргэдийн эрх, эдийн засгийн эрх чөлөө, татвар төлөгчдийн мөнгө, төрийн хариуцлага, парламентын ил тод байдлын асуудлыг үргэлжлүүлэн хөндөж ажиллах болно.
Эх тайлбарыг Facebook-ээс үзэх ↗