Саруулсайханы
Цэнгүүн
Би Улсын Их Хурлын гишүүний хувьд чөлөөт зах зээл, хувийн өмч, хувь хүний эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажилладаг. Төрийн оролцоог багасгаж, бүтэц, зохион байгуулалтын хувьд цомхон, ажлаа үр дүнтэй гүйцэтгэдэг төртэй болохыг дэмждэг. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, таатай эрх зүйн орчин бүрдүүлж, олон улсын зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарч байна.
Эрчим хүчний салбарт хууль, эрх зүйн зохицуулалт, зах зээлийн бүтэц, төрийн өмчит компаниудын удирдлагыг хамтад нь шинэчлэх шаардлагатай гэж үздэг. Иймээс холбогдох хуулийг боловсронгуй болгох, компаниудын менежментийг шинэчлэх, зах зээлийн бүтцийг тодорхойлох, төрийн оролцоог ил тод болгох бодлогын санал боловсруулахад манлайлан ажиллаж байна.

УИХ-ын
гишүүн
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн
БОЛОВСРОЛ, УЛС ТӨРИЙН ТУРШЛАГА
БОЛОВСРОЛ 
2013–2017 онд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль (бакалавр)
БОЛОВСРОЛ 
2020–2022 онд Монгол Улсын Санхүү эдийн засгийн их сургууль (магистр)
УЛС ТӨРИЙН ТУРШЛАГА 
2023 оноос Ардчилсан намын гишүүн
УЛС ТӨРИЙН ТУРШЛАГА 
2023 оноос Ардчилсан намын Залуучуудын байгууллага “Ардчилсан залуучуудын холбоо”-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч
УЛС ТӨРИЙН ТУРШЛАГА 
2024 онд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн гишүүн
УЛС ТӨРИЙН ТУРШЛАГА 
2024 оноос “Зориг ардчиллын хүрээлэн”-гийн Удирдах зөвлөлийн гишүүн
УЛС ТӨРИЙН ТУРШЛАГА 
2024 оноос Ардчилсан намын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга
МЭРГЭЖИЛ
- Санхүүгийн менежмент
- Маркетинг, бизнесийн удирдлага
ГАДААД ХЭЛ
Англи
Герман
Хятад
АЖИЛЛАСАН САЛБАР
- Дэд бүтэц, инженерчлэл
- Маркетинг
- Олон улсын байгууллага
- Улс төрийн байгууллага
ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ДАХЬ ГИШҮҮНЧЛЭЛ
- “Ladies of liberty alliance” олон улсын байгууллагын гишүүн
- “Мадридын клуб” олон улсын байгууллагын гишүүн
- “Woman parliamentarian program” (WPP) олон улсын байгууллагын гишүүн
УИХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ДЭХ ОРОЛЦОО
Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдэд дараах чиглэлээр ажиллаж байна.
Иргэд, аж ахуйн нэгжийн дагаж мөрддөг дүрэм, журам болон захиргааны хэм хэмжээний актуудыг судалж, тоог нь цөөрүүлэх, цэгцлэх санал, дүгнэлт гаргах. Үүнд шаардлагатай хууль тогтоомжийн төслийг боловсруулах.
Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хууль, эрх зүйн зохицуулалтад хэрхэн тусгахыг судлах. Судалгаанд үндэслэн санал, дүгнэлт гаргаж, шаардлагатай хуулийн төслийг боловсруулах.
Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах.
Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах.
Стандарт тогтоох, хэрэглэхтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх санал, дүгнэлт гаргах. Үүний дагуу холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах.
Төрийн үйлчилгээ үзүүлэх ажлын дараалал, зохион байгуулалтыг иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх ажлыг нэгдсэн арга зүйгээр хангах. Үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах.





