2026 оны III улирлын тайлан.
Тайлангийн нүүрүүдийг доош гүйлгэн дарааллаар нь уншина уу.
ТАЙЛАНГИЙН ТОВЧ БҮРТГЭЛ2026 оны 3-р улирлын тайлангаа танилцуулж байна.+
2026 оны 3-р улирлын тайлангаа танилцуулж байна. Энэ улирлын онцлог ажлуудаас дурдвал: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилж, 30 гишүүний хамт чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэв. Хамтран санаачилсан 3 хуулийн төсөл Чуулганы хуралдаанаар эцэслэн батлагдав. Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2026 оны төслийн тодотголд зарчмын зөрүүтэй санал гарган заримыг нь дэмжүүлэв. УИХ-ын асуулгын цагаар нийслэл 2 жилийн дотор 500 орчим тэрбумаар БНХАУ-аас шахмал түлшийг худалдан авч буй асуудлыг тавьж, уг мөнгөөр гэр хорооллын айлуудад дулаалга хийж агаарын бохирдлыг 30% хүртэл бууруулах боломжтой байсан талаар Ерөнхий сайд Н.Учралтай мэтгэлцлээ.
Facebook эх нийтлэлийг нээх ↗
























