С.Цэнгүүн Ардчилсан намын арга хэмжээний индэр дээр цэнхэр дээлтэй

Ардчилсан
нам.

Намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх болон бодлогын хэлэлцүүлэгт оролцсон ажлын мэдээллийг танилцуулна.

2026

Улс төрийн
зөвлөлийн гишүүн.

2026 оны 4 дүгээр сарын 9-ний Удирдах бодлогын зөвлөлийн хурлаар Улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.

Эх тайланг үзэх

Хийсэн
ажил.

01

Дүрэм ба хөтөлбөр

Намын дүрэм, хөтөлбөрийг Улс төрийн намын тухай хуультай нийцүүлэх ажлын хэсэгт 2024–2025 онд ажилласан.

02

Залуучуудын оролцоо

Орон нутгийн уулзалт, “Зоригтон”, “Өглөөний цэнэг” хөтөлбөрт ажилласан.

03

Бодлогын хэлэлцүүлэг

Эрчим хүч, эдийн засаг, хотын дэд бүтцийн асуудлыг намын бүлэг болон олон нийтийн хэлэлцүүлэгт оруулсан.

Намын таван
үнэт зүйл.

Ардчилсан намын албан баримт бичигт эдгээр таван үнэт зүйлийг дурдсан.

01Хувь хүний эрх чөлөө

Сонголт, өмч, үзэл бодол, мэдээлэл

02Хуулийн засаглал

Тэгш эрх, хараат бус шүүх, хариуцлага

03Чөлөөт зах зээл

Өрсөлдөөн, хувийн хэвшил, боломж

04Иргэний нийгэм

Оролцоо, олон ургалч үзэл, чөлөөт хэвлэл

05Үндэсний эрх ашиг

Тусгаар тогтнол, соёл, тогтвортой хөгжил

Хийсэн ажлын
огноо.

Тухайн ажлын мэдээлэл дээр дарж, улирлын тайлангийн холбогдох нүүрээс дэлгэрэнгүйг унших боломжтой.

Улс төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдов

Ардчилсан намын Удирдах бодлогын зөвлөлийн хурлаар Улс төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон.

XVIII Их хуралд төлөөлөгчөөр оролцов

Намын XVIII Их хурлын хэлэлцүүлэг, шийдвэр гаргах үйл явцад төлөөлөгчөөр оролцсон.

“Зоригтон 2, 3” хөтөлбөр

“Зоригтон 2, 3” цуврал уулзалт, хөтөлбөрийг зохион байгуулсан.

“Ардчиллын гэрээ” нээлт

Намын бодлого, үнэт зүйлсийг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээнд оролцсон.

Эрдэнэт хотын залууст илтгэл тавив

Намын шинэчлэгдсэн үзэл баримтлал, хөтөлбөрийн талаар мэдээлэл хийсэн.

Үндсэн дүрэм, хөтөлбөрийн шинэчлэл

Ажлын хэсгийн гишүүний хувиар намын дүрэмд 38, хөтөлбөрт 26 санал оруулсан. Дүрэмд оруулсан саналаас дөрөв, хөтөлбөрт оруулсан саналаас 24 нь батлагдсан тухай ажлын тайланд мэдээлсэн.

Дүрэм, хөтөлбөрийн ажлын хэсэг

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд намын Дүрэм, Хөтөлбөрийн ажлын хэсэгт ажилласан.

Дүрэм, хөтөлбөрт оруулах санал

Дүрэм, хөтөлбөрийн санал болон орон нутгийн залуусаас санал авах арга хэмжээний хөтөлбөр боловсруулсан.

Зориг сантай хамтын ажиллагаа

Иргэний боловсрол, залуучуудын оролцооны чиглэлийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Орон нутаг, олон улсын туршлага

Намын орон нутгийн уулзалт, Конрад Аденауэр сантай хийсэн туршлага солилцох арга хэмжээ болон залуучуудын сургалтад оролцсон.