Хувийн мэдээлэл
хамгаалах бодлого.

Санал, хүсэлт илгээх хэсэгт оруулсан мэдээллийг таны хүсэлтийг хүлээн авах, хянан шийдвэрлэх, хариу хүргүүлэх зорилгоор ашиглана.

Боловсруулах мэдээлэл

Хүсэлт илгээхэд таны нэр, холбоо барих мэдээлэл, хүсэлтийн төрөл, агуулга болон өөрийн сонголтоор хавсаргасан PDF, JPG, PNG файлыг хүлээн авна. Регистрийн дугаар, банкны мэдээлэл, нууц үг, төрийн нууц болон эрүүл мэндийн эмзэг мэдээлэл илгээхгүй байна уу.

Хадгалах хугацаа

Иргэдийн хүсэлт, хавсаргасан баримт болон хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн бүртгэлийг албан ажлын архивт хадгална. Эдгээр мэдээлэлд зөвхөн удирдах хэсэгт нэвтрэх эрх бүхий хариуцсан ажилтан хандах боломжтой. Хүсэлтийн төлөв, хариуг өөрчилсөн үйлдэл бүрийг бүртгэнэ.

Хуулийн төсөлд өгсөн санал

Нэг хүн давхар санал өгсөн эсэхийг шалгахын тулд утасны дугаарыг дахин тайлж унших боломжгүй код болгон хадгална. Таны нэр, утасны дугаарыг нийтэд харуулахгүй. Тайлбарыг хянаж зөвшөөрсний дараа нэргүйгээр нийтэлж болно.

Мэдээлэл дамжуулах

Хуульд заасан үндэслэлээс бусад тохиолдолд таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

Аналитик

Сайтын ашиглалтыг сайжруулах зорилгоор хуудас нээсэн тоо болон хуудсыг 25, 50, 75, 100 хувь хүртэл гүйлгэж үзсэн тоог нэргүйгээр нэгтгэн бүртгэнэ. Хэрэглэгчийн IP хаяг, төхөөрөмжийг ялган таних мэдээлэл болон зар сурталчилгааны зориулалттай мэдээллийн файлыг хадгалахгүй.

Нээлттэй статистик

Хүлээн авсан хүсэлтийн нийт тоо, төрөл, шийдвэрлэсэн хувь болон шийдвэрлэхэд зарцуулсан дундаж хугацааг нэгтгэн харуулна. Энд хүний нэр, холбоо барих мэдээлэл, хүсэлтийн агуулга болон хавсаргасан баримтыг нийтлэхгүй.

Холбоо барих

Хувийн мэдээлэлтэй холбоотой хүсэлтийг tsenguun@parliament.mn хаягаар илгээнэ үү.