Хууль танд
хамаатай.

Хуулийн төслөөр ямар асуудлыг шийдвэрлэх, одоогийн зохицуулалтыг хэрхэн өөрчлөхийг уншиж танилцана уу. Төслийг дэмжиж байгаа эсэх, аль заалтад ямар саналтай байгаагаа үндэслэлийн хамт илгээх боломжтой.

Төслүүдийг үзэх
01

Унш

Юу өөрчлөгдөхийг товч, энгийнээр харна.

02

Харьцуул

Одоо мөрдөж буй зохицуулалт болон төсөлд санал болгосон өөрчлөлтийг харьцуулан уншина уу.

03

Санал өг

Төслийг дэмжиж байгаа эсэх, аль заалтад ямар саналтай байгаагаа үндэслэлийн хамт бичнэ үү.

04

Хариуг хар

Иргэдийн саналын нэгтгэсэн дүн болон хянаж нийтэлсэн тайлбарыг нэргүйгээр үзэх боломжтой.

Төсөв хэрхэн зарцуулагдсаныг ойлгомжтой болгох

Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл бүрийг тогтоосон шалгуураар үнэлж, авсан оноогоор нь эрэмбэлэх зохицуулалтыг санаачлан боловсруулсан төсөлдөө тусгалаа. Мөн зардлыг өмнөх оны мэдээлэлтэй харьцуулан нийтлэх, иргэдийн саналыг хэрхэн шийдвэрлэснийг мэдээлэх, төсвийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр танилцуулах зохицуулалт орууллаа.

СудалгааӨргөн мэдүүлэхХэлэлцэх эсэхАжлын хэсэгАнхны хэлэлцүүлэгЭцсийн хэлэлцүүлэгБатлах

Татвар төлөгчид хөрөнгө оруулалтын төслүүдийг ямар үндэслэлээр сонгосон, хэдэн төгрөг зарцуулах, ямар үр дүн хүлээж байгааг харьцуулан шалгах боломжтой байх шаардлагатай. Энэ мэдээллийг нээлттэй нийтлэхийн зэрэгцээ иргэдийн төсөвт өгсөн саналыг хэрхэн шийдвэрлэснийг эргэн мэдээлэх зохицуулалтыг төсөлдөө тусгалаа.

Огноо
2026.09.29
Оролцоо
Бие даан санаачлагч
  1. 1

    Үнэлгээ хийгээгүй, эрэмбэлээгүй төслийг төсөвт тусгахыг хязгаарлах

  2. 2

    Урсгал зардлын тоо хэмжээ, нэгж өртөг, зорилгыг нийтлэх

  3. 3

    Иргэдийн санал хүлээн авсан эсэхийг мэдэгдэж, нэгдсэн тайлан гаргах

  4. 4

    Иргэдэд зориулсан хялбаршуулсан төсөв боловсруулах

АЛБАН ЁСНЫ ЭХ БАРИМТУИХ-д өргөн мэдүүлсэн төслийн бүрэн эх+

Төслийн албан ёсны бүрэн эх, санаачлагч, хавсралт болон хэлэлцүүлгийн явцыг D-Parliament эсвэл Улсын Их Хурлын цахим хуудаснаас үзэх боломжтой. Эх хуудас энд нээгдэхгүй байвал доорх холбоосыг дарж шинэ цонхонд нээнэ үү.

Албан эхийг шинэ цонхонд нээх ↗
Анхны хэлэлцүүлэг

Орон сууц захиалахаасаа өмнө давхар гэрээг шалгах

Орон сууц захиалах иргэн тухайн сууцыг өмнө нь өөр хүн захиалсан эсэх, гэрээ, хэлцэл болон урьдчилсан тэмдэглэгээ бүртгэгдсэн эсэхийг улсын бүртгэлээс шалгах боломж бүрдүүлэхээр хуулийн төсөл хамтран санаачиллаа.

СудалгааӨргөн мэдүүлэхХэлэлцэх эсэхАжлын хэсэгАнхны хэлэлцүүлэгЭцсийн хэлэлцүүлэгБатлах

Иргэн орон сууц захиалах шийдвэр гаргахаасаа өмнө тухайн сууцны талаар албан мэдээлэл авах боломжтой байх шаардлагатай. Нэг орон сууцыг хэд хэдэн хүнд давхар захиалуулах эрсдэлийг бууруулахын тулд өмнөх захиалга, гэрээний мэдээллийг шалгах зохицуулалтыг төсөлдөө тусгалаа.

Огноо
2026.05.29
Оролцоо
Хамтран санаачлагч
  1. 1

    Баригдаж дуусаагүй барилгын эрхийн мэдээллийг шалгах

  2. 2

    Орон сууц захиалгын гэрээ бүртгэгдсэн эсэхийг нягтлах

  3. 3

    Урьдчилсан тэмдэглэгээ, өмнөх хэлцлийн мэдээллийг харах

АЛБАН ЁСНЫ ЭХ БАРИМТУИХ-д өргөн мэдүүлсэн тухай албан мэдээ+

Төслийн албан ёсны бүрэн эх, санаачлагч, хавсралт болон хэлэлцүүлгийн явцыг D-Parliament эсвэл Улсын Их Хурлын цахим хуудаснаас үзэх боломжтой. Эх хуудас энд нээгдэхгүй байвал доорх холбоосыг дарж шинэ цонхонд нээнэ үү.

Албан эхийг шинэ цонхонд нээх ↗
Батлагдсан

Төрийн өмчит компанийн удирдлага, хяналтыг нийтлэг хуульд нийцүүлэх

Төрийн өмчит үйлдвэр, компанид 1991 оны тусгай хуулийг үндэслэн онцгой дэглэм тогтоох боломжийг халахаар бие даан санаачилсан хуулийн төслөө УИХ-аар эцэслэн батлууллаа. Ингэснээр компанийн удирдлага, хяналтыг нийтлэг хуулийн зохицуулалтад нийцүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ.

СудалгааӨргөн мэдүүлэхХэлэлцэх эсэхАжлын хэсэгАнхны хэлэлцүүлэгЭцсийн хэлэлцүүлэгБатлах

Төрийн өмчит компанийн удирдлага, хяналт, мэдээллийн ил тод байдал болон хариуцлагыг нийтлэг хуулиар зохицуулахын тулд энэ төслийг санаачиллаа. Төслөө батлуулснаар онцгой дэглэм тогтоох эрх олгож байсан 1991 оны тусгай хуулийг хүчингүй болголоо.

Огноо
2025.12.30—2026.07.01
Оролцоо
Бие даан санаачлагч
  1. 1

    1991 оны эрх олгосон хуулийг хүчингүй болгосон

  2. 2

    Нийтлэг компанийн засаглалд нийцүүлэх эрх зүйн суурь бүрдүүлсэн

  3. 3

    Хууль 2026 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн

АЛБАН ЁСНЫ ЭХ БАРИМТУИХ-ын баталсан тухай албан мэдээ+

Төслийн албан ёсны бүрэн эх, санаачлагч, хавсралт болон хэлэлцүүлгийн явцыг D-Parliament эсвэл Улсын Их Хурлын цахим хуудаснаас үзэх боломжтой. Эх хуудас энд нээгдэхгүй байвал доорх холбоосыг дарж шинэ цонхонд нээнэ үү.

Албан эхийг шинэ цонхонд нээх ↗
Батлагдсан

Хэлэлцүүлгийн явц, санал хураалтыг дэлгэрэнгүй хуудаснаас үзнэ.

Үр дүнг үзэх ↗