← Мэдээний архив руу буцах
Хууль тогтоомж3 мин уншина

Орон сууцны давхар захиалгаас сэргийлэх хуулийн төсөл өргөн мэдүүллээ

“Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг бусад гишүүнтэй хамтран өргөн мэдүүллээ. Төсөлд орон сууц захиалах иргэн тухайн сууцыг өмнө нь өөр хүн захиалсан эсэх, холбогдох гэрээ, урьдчилсан тэмдэглэгээ болон эрхийн мэдээлэл бүртгэгдсэн эсэхийг шалгах боломж бүрдүүлэхээр тусгалаа.

С.Цэнгүүн хуулийн баримт бичиг дээр ажиллаж буй нь
С.Цэнгүүн хуулийн баримт бичиг дээр ажиллаж буй нь
Өргөн мэдүүлсэн2026.05.29
ОролцооХамтран санаачлагч
СэдэвУлсын бүртгэл
ТөлөвАнхны хэлэлцүүлэг
01

Орон сууц захиалж буй иргэн тухайн сууцны талаар өмнө нь гэрээ, хэлцэл байгуулсан эсэхийг шийдвэр гаргахаасаа өмнө нягтлах шаардлагатай. Иймээс өмнөх захиалгын гэрээ, хэлцэл болон урьдчилсан тэмдэглэгээг улсын бүртгэлээс шалгах эрх зүйн үндсийг тодорхой болгохоор Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах төслийг хамтран санаачиллаа.

02

Уг төслийг бусад гишүүнтэй хамтран өргөн мэдүүллээ. Доорх D-Parliament холбоосоор төслийн бүрэн эх, санаачлагчдын бүртгэл болон хэлэлцүүлгийн явцтай танилцах боломжтой.

Анх нийтэлсэн болон албан ёсны холбоосууд.

D-ParliamentТөслийн бүрэн эх ба санаачлагчдын бүртгэлParliament.mnХэлэлцүүлгийн явц · 2026.08.13