Ярилцлага,
нэвтрүүлгийн сан.
Ярилцлага, нэвтрүүлэг бүрийн хөндсөн сэдэв болон тухайн сэдэв эхлэх хугацааг тэмдэглэсэн. Бичлэгийг бүтнээр нь үзэх эсвэл сонирхсон хэсгээ сонгож танилцах боломжтой.

The Tonight Show — Gen Z үеийн төлөөлөл
Энэ нэвтрүүлэгт Gen Z үеийн онцлог, залуусыг хэвшмэл ойлголтоор дүгнэхийн оронд сонсох нь яагаад чухал талаар ярилцлаа. Мөн 15 настайдаа их сургуульд орсон үеэс УИХ-ын гишүүн болсон хүртэлх зам, парламентын ажлын эхний өдрүүдэд юу өөрчлөгдсөнөө хуваалцсан.

Podcast Room #107 — Лодойсамбуу, Цогтгэрэл, Цэнгүүн
Энэ дугаарт О.Лодойсамбуу, О.Цогтгэрэл гишүүдтэй улс төрд орсон зам, УИХ-ын гишүүний өдөр тутмын ажил, шийдвэр гаргалтын орчны талаар ярилцлаа. Олон нийтийн хүлээлт, шүүмжлэл, итгэлтэй хэрхэн харьцаж ажилладаг тухай байр сууриа хуваалцсан.

УИХ-ын шийдвэр юунд үндэслэдэг вэ?
Энэ подкастад Улсын Их Хурал шийдвэр гаргахдаа ямар мэдээлэл, үндэслэлд тулгуурлах ёстой талаар ярилцсан. Иргэдийн асуултад баримтаар хариулах, шийдвэр гаргасан шалтгаан болон түүний үр дагаврыг нээлттэй тайлбарлах нь парламентын хариуцлагын нэг хэсэг гэсэн байр сууриа илэрхийлсэн.

Төсөв ба бодлогын маргааны талаар ярилцав
Төсвийн сонголт, зорилтот бодлого, инфляцийн асуудлыг нээлттэй хэлэлцэх тухай ярилцлага.

Сайдын томилгоо ба парламентын мэтгэлцээн
Сайд нарын хариуцлага, төсөв болон салбарын бодлогын талаар чуулганы танхимд хэлсэн үг.

Улс төрийн нам бодлогын институц байх тухай
Улс төрийн намыг бодлогоор өрсөлдөж, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байгууллага болгох тухай ярилцлага.

Эрчим хүчний реформ ба тасалдлын эрсдэл
Эрчим хүчний эх үүсвэр, үнэ тариф, хөрөнгө оруулалт болон салбарын байгууллагуудын удирдлагыг хэрхэн уялдуулан шинэчлэх тухай дүрс бичлэгтэй ярилцлага.

Эгийн голын УЦС ба эрчим хүчний бодлого
Эрчим хүчний шинэ эх үүсвэр болон Монгол Улсын бодлогын сонголтын тухай ярилцлага.

2024 оны сонгуулийн үеийн ярилцлага
2024 оны сонгуулийн үеийн архивын ярилцлага. Бичлэгийг албан бус YouTube суваг нийтэлсэн.